Эрүүл мэндийн чанартай үйлчилгээ үзүүлдэг найдвартай эмнэлэг
Үндэсний хөрөнгө оруулалттай магадлан итгэмжлэгдсэн, орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон ба мэргэжлийн өндөр ур чадвартай эмч, эмнэлгийн мэргэжилтний баг, нотолгоонд суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг олон улсын чанарын төвшинд үзүүлэх алсын хараатай ажиллаж байна.
"Мөнгөн Гүүр" эмнэлэг нь Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр үзүүлдэг бөгөөд Гэмтэл сogogийн мэс засал, Ерөнхий мэс засал, Эмэгтэйчүүдийн мэс засал, Дотор, Зүрх судас, Мэдрэл, Сэргээн засах–Уламжлалт эмчилгээ зэрэг хэвтүүлэн эмчлэх тасаг сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон мэс заслын 4 өрөөтэй Хагалгаа ариутгалын нэгдсэн тасаг, эрчимт эмчилгээний 4 ор, сэрээх 3 ор бүхий Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасаг, Японы хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох "SYSMEX"–ийн хэрэглэгчийн үйлчилгээний төвтэй (SNCS) онлайн чанарын хяналт, онлайн тусламж үзүүлэх холбоо бүхий Клиник лаборатори, Дижитал рентген, Хэт авиа (ЭХО) болон Компьютерт томографи, Соронзон резонанст томографи бүхий 24 цагийн үйлчилгээтэй Дүрс оношилгооны төв, 14 үзлэгийн кабинет бүхий поликлиник, Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг, Эмчилгээний хоолны тасаг, Угтах үйлчилгээний хэсэг болон бусад дэмжих үйлчилгээний хэсгүүд зэрэг бүтэцтэйгээр ард иргэддээ үйлчилдэг магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг юм.
Мэргэжлийн өндөр ур чадвартай эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн баг анагаах ухааны орчин үеийн ололтуудыг эрдэм шинжилгээ судалгаатай хослуулан хэрэгжүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг олон улсын чанарын түвшинд үзүүлэх алсын хараатайгаар ажиллаж байна.
ЭМЧ МЭРГЭЖИЛТНИЙ ТООНийт 256 гаруй эмч ажилтнуудтай бөгөөд МУ-ын гавъяат болон клиникийн профессор, тэргүүлэх болон ахлах зэрэгтэй 75 эмч, 87 сувилагч тусгай мэргэжилтэн болон эмнэлгийн мэргэжлийн ажилтнуудтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Орчин үеийн тоног төхөөрөмж, мэргэжлийн баг
Эмч ажилтан
МУ-ын гавъяат, профессор, тэргүүлэх, ахлах эмч
Сувилагч, мэргэжилтэн
Яаралтай тусламж
Эдгээр үнэт зүйлс нь манай ажлын үндэс суурь бөгөөд бид үүнд үргэлж итгэдэг
Үйлчлүүлэгчийн хүндлэлийг хүлээж, өвчтөн төвтэй үйлчилгээ үзүүлдэг
Мэргэжлийн өндөр ур чадвар, чин сэтгэлээр үйлчилдэг 256 гаруй эмч ажилтан
Олон улсын стандартад нийцсэн, нотолгоонд суурилсан эмчилгээ
Орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон
Олон улсын стандартад нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон
Үндэсний хөрөнгө оруулалттай магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг
4 мэс заслын өрөө, 4 эрчимт эмчилгээний ор, 3 сэрээх ортой
SYSMEX онлайн чанарын хяналт бүхий клиник лаборатори
24 цагийн дүрс оношилгоо: КТ, МРТ, дижитал рентген, ЭХО
14 үзлэгийн кабинет бүхий поликлиник
Төрөлжсөн мэргэшлийн 7 чиглэлээр үйлчилдэг